Цант-Уул Уурхайн Төсөл
- 2024-05-16
- Admin
Уг уурхайн төсөл нь БНХАУ-ын хойд хэсэгт орших ӨМӨЗО-той хиллэдэг Монгол улсын өмнөд бүсэд орших Өмнөговь аймагт байрладаг. Одоогийн байдлаар төслийн ТЭЗҮ боловсруулах шатандаа байгаа бөгөөд одоо байгаа нүүрсний нөөцийн үнэ цэнийг нэмэгдүүлж, дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах зорилготой юм.
Нүүрснээс давирхай гарган авах туршилтын үйлдвэрийг ашиглалтад оруулан ажилласан бөгөөд анхны туршилтаар нийт 5000 литр давирхайг амжилттай гаргасан юм. Уг үйлдвэрийн бүтээгдэхүүн болон давирхай, нүүрс, хий зэргийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжийн талаар судалж, цаашид арилжааны үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байна.
